Хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй шулуухан хэлчихдэг, хатууханаар дүгнэвэл омголон, танхай араншинтай хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулгын бие төлөөлөгч Д.Дагвадорж билээ. Тэрбээр үүнийгээ цахим орчинд тун ч чадварлаг харуулдаг нэгэн юм. Хэдхэн хоногийн өмнө Японд очиж шуугиулаад ирсэн эрхэм аварга өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгын Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзах уулзалтанд зочилж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар ахыгаа “доош нь хийсэн” шигээ шоу хийж, нижигнэсэн алга ташуулж харагдсан нь олон нийтэд төдийлөн таалагдсангүй.

Тэгвэл тэрбээр жиргээнд “Уянга гэж ац царайлсан алмас минь хор гүйлгээд байгаарай” гэх үгийг хэн нэгэн Уянгад хандан заналтайхан бичжээ. Харин үүнийг нь жиргээчид Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгад хаягласан үг хэмээн таамаг дэвшүүлсэн байна. Хэрвээ энэ нь үнэн байх аваас эрхэм Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхүүд хоорондоо тийм ч найрсаг харилцаатай байдаггүй бололтой.

Мэдээллийг http://amjilt.news/13590 сайтаас авав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here