Хөтлөгч П.Анужин цагаан сарын талаар ийм нэгэн пост оруулжээ.

“Их баяр ойртож байна… Бэлдэж буйдаа ч түүнийг нь дэмнэж буйдаа ч “хүнд” тусдаг баяр. Монголчууд бид муу харагдахвий гэхээс өнгөлөн далдлалт хийж, тухайн цагаа аргацаасаар одоо биднийг хүссэн шиг маань сайн харах гадна дотныхон ч алга болов! Үнэнтэйгээ бид л нүүр тулахаас айж, өөрсдийгөө баяр баяраар гоёчилсоор явна!

Хүн муулчихвий гэж дээдийн дээд гурил, гайгүй тарган мах, гар дээр тавих юм, өмсөх хувцас, хөөрөг даалин гээд үнэхээр нүсэр бэлдэнэ. Чадал чадлаараа л дор бүрнээ чардайна. Улс, байгууллагаараа баахан шилдэг болж газтай архи, бялуу, ууттай бэлгэнд байдгаа гөвж арай гэж оюутны амралт эхлэн хот сийрвүү гэтэл төд удалгүй хөдөлгөөн ихсэв. Ажиглавал, орон нутгийнхан цагаан сарын бэлтгэл базаахаар ирсэн буй юм байна.

Хэдэн малын шимээ юу болгож буй бол гэхээс яс хавтайна, өрөвдөнө… Зээлж хуйлаад, гомдож туниад яаж ийгээд болгодог баяр хойно ард нь гарч л таарна! Хүний биед хэрэгтэй хэрэггүй баахан хүнс биедээ хурааж, хэрэглэдэг үгүй баахан эд юмстай энэ баяр өндөрлөхтэй залгаад өнөө Март…

Бид агуу их амарч, идэж ууж, хөөрч, халаасаа хоосортол гөвцгөөж байна… Уруудахад унтах идэх гэж өвгөд захиад явсансан.

Баяр ёсоо үйлдэх л биз, хүн бүхэн гартаа мөнгө, эргүүлээд хүн бүхний гарт нэг юм. Эсвэл хадаг… Хиргүй тунгалагаа илтгэж алгаа дэлгэн, хүндэтгэж хайрлаж буйгаа илтгэн тохоог нь түшиж, эрхэм уг гал голомт хэмээн өргөөнд нь үр хүүхдээ золгуулж, бүтэн яваагаа хөөрөлдөх нь дээд хүндэтгэл биш гэж үү?!! Сэтгэл баясвал болоо биш үү?!!

Эд юмс гүйцэлдүүлэх гэж, эмс охидоо баярлуулах гэж эрээн мяраан хайж явахаар, энийгээ би яасан билээ гэж сэтгэлдээ нэг ч гэсэн хором төвлөрч, сэтгэлээс гарсан ухаарлаа үйл болгоод ядаж гурав хоног явбал Бэлэг биш үү?!!

Би залуу хүн, энгийн сайхан дээлээ өмсөөд, эгэл дарууд сэтгэлээ бэлдэж, өргөө гэрээ цэвэр байлгаж, өвч сэтгэлээ тайван манаж ижий ааваа зорьно! Эгэлгүй сайхан үрсээ эрүүл энх авч яваагаа мэндийн сайхан үг, энэ биеэ эрчлэн бүтээж яваагаа өөрийн өгөх бэлэг хэмээн сэтгэж хэдэн цаас гарт тавихад үл санааширч, хэтийн үйлэнд хичээж буйгаа хэлж дуулгана! Цагаан сар хүртэл хийж бүтээсэн, ухаарч, гийснээ нэмэх гэж үүрийн таван жингээр босч, өөрийн хирдээ бүтээж явна…

Залгаад урсах Мартаар ч эрээн бэлэг горьдохгүй хүлээдэггүй! Нэг өдрийн шаржигнуур цаастай цэцэг яахав, нэжгээд их өдрийн сэтгэлийн баярыг биесдээ өгөхийг зориорой та минь!

Хүнд муухай харагдаж, муу хэлүүлэх яахав! Үнэнтэйгээ нүүр тулж өөрсдийгөө ухамсрын түвшинд өөрчлөх их үйл биднийг хүлээж байна! Ахуй хөөгөөд үл гүйцэгдэнэ, ухамсар өөрчлөлт бол өөрөөс эхэлж болдог зүйл юм шүү!”
Мэдээллийг todaybest10.com Сайтаас авав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here