МҮОНТ-ийн “Тусгай салаа” киноны дэд ахлагч Номингийн дүрээр үзэгчдийн танил болсон мисс, загвар өмсөгч Б.Гэрэлчулуун “мэргэжлээ сольсон” сурагтай. Миссийн тэмцээн, загварын тайзан дээр чамгүй туршлага хуримтлуулсан сайхан бүсгүйн хувьд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд “Монголын нэг өдөр” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байлаа.

Харин өнгөрсөн намраас эхлэн нөхөртэйгээ хамтран “Jumping” фитнесс төвөө нээж, охид бүсгүйчүүдийг богино хугацаанд тураах хүсэлд автсан тэрбээр телевизийн олон ярилцлагад намбатай нь аргагүй тухалж, бизнесийн ажлаа сурталчилж суусан. Гэтэл мисс бүсгүй маань саяхны нэгэн амралтын өдөр “Монгол наадам” цогцолборт зохион байгуулагдсан “Мөнгөн Улаанбаатар-2017” өвлийн бие тамир, спортын наадамд нүцгэн шахуу бүжиглэж олныг алмайруулж орхилоо. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд олон байгууллага оролцож, урлаг спортын шилдгүүдээ тодруулсан аж.

Энэ үеэр мисс Б.Гэрэлчулуун Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын нэрийн өмнөөс бүжгийн тэмцээнд өрсөлдөж, хүйтэн жаврыг ч тоолгүй өмссөн хувцсаа газарт чулуудан ийнхүү эротик бүжиг хийгээд авчээ. Олны танил сайхан бүсгүй маань хэдийгээр тус тэмцээнд түрүүлсэн ч, ийм эрээ цээргүй гэмээр үйлдэл харуулсанд олон хүн гайхширч “Согтуу байгаа юм биш үү. Нөхөр нь харвал юу гэх бол” хэмээн өөр хоорондоо жиг жуг хийн, гар утсаараа бичлэг хийж зогсоно лээ. Тэрбээр саяхан шинэ ажилд орсноо дуулгаж, карьер хөөхөөр шийдсэн гэдгээ нуусангүй ээ.

Мэдээллийг sodonmedee.com сайтаас авав.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here