Эцэг эх нь голж орхисон уу, санаандгүй гээсэн үү, тодорхойгүй шалтгаанаар Цагаан хаалганы хажууд үлдэж, эцэг эх нь олдоогүй, хожим нь Холливудын алдарт жүжигчин Эван Макгрегорын хайрыг татаж, төөрч төрсөн охин нь болон үрчлүүлж, төрсөн эцэг эхээсээ хүртээгүй хайраа “Мулен Руж” киноны гол дүрийн жүжигчнээс хүртэх аз түшсэн, ховорхон хувь тавилантай Монгол охин бол Жамъяанцэцэг юм.

Жүжигчин Эван Макгрегор 2004 онд Лондонгоос Нью Йорк орж, дараа нь төв Европоос мотоциклоор Украйн, Казахстан, Монгол, Орос руу ЮНИСЕФ хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд 35,960 км аялсан юм. Энэ үеэрээ Монголд ирж Эх нялхсын сувилалд эмчлүүлж байсан Жамъяанцэцэг охиныг анх хараад “Хэзээ ч мэдэрч байгаагүй хайрыг нь мэдрүүлэхийг хүссэн” гэж ярьж байжээ. Ингээд тэрээр 2004 онд Монголд дахин ирж, дөрвөн настай байсан охиныг үрчлэн авч, Британи руу авч явсан тухай монголчууд сайн мэднэ.

Жүжигчин Макгрегор эхнэр Эве Макракистай 1995 онд гэрлэсэн бөгөөд дөрвөн хүүхэдтэй өнөр гэр бүл юм. Хорин хоёр жилийн турш эв найртай сайхан амьдарсан хосуудыг энэ оны тавдугаар сард салсан гэх мэдээлэл интернэтэд цацагдаад байгаа.

Гэсэн ч хувийн амьдралаа олонд дэлгэдэггүй одод тодорхой хариулт өгөөгүй. Эван Макгрегорын охин болсон Жамъяанцэцэг хоёр эгч, нэг дүүтэй. Гэр амьтай, эхнэр хүүхдүүддээ амиа тавьдаг сайн аав, жүжигчин Макгрегор 35 орчим сая долларын хөрөнгөтэй гэж бичигддэг. Бага балчир насандаа Англид очиж, дэлхийд алдартай жүжигчний охин болсон Жамъянцэцэг саяхан 17 насныхаа төрсөн өдрөө тэмдэглэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here