Дуучин Х.Мөнгөнцэцэг, “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтран “Хайрын дээд хань минь” дууг дуулсан нь олны таашаалд нийцэхийн сацуу олны шүүмжлэлийн бай ч болоод амжсан.

Учир нь дуучин бүсгүйн энгэр задгай даашинзыг шүүмжлэгсэд “Заавал ингэж хамаг юмаа ил гаргаж дуулах ёстой юм байх даа” хэмээн эгдүүцсэн юм.
“Улаан пальто” киноны “Бүүвэйн аялгуу” хэмээх дууныхаа клипэнд цэцгэн гоёлоор хөхөө үл ялиг халхалсан урт даашинзаар гангарснаас харвал тэрээр энгэр цээжээрээ ихэд бахархаж ил гаргах дуртай нэгэн аж.

Х.Мөнгөнцэцэг анх гарч ирсэн цагаасаа эхлэн хөх, урууландаа силикон шахуулсан, олны танил эрхмүүдтэй нэр холбогдсон гэхчлэн олны хардлагад өртөж байв.

Харин эл бүсгүйн талаар товч мэдээллийг уншигчдадаа хүргэе:

Нийтийн дууны отгон гүнж хэмээх тодотгол үргэлж нэрнийх нь урд дагалддаг Х.Мөнгөнцэцэг СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр төгсчээ. Монгол Улсын гавьяат жүжигчин М.Найдалмаа, концертмейстр, СТА Т.Энхтуул нарын гарын шавь.

“Чин үнэнч”, “Ар цармын цэцэг”, “Бүүвэйн аялгуу” киноны дуугаараа олны танил болсон Х.Мөнгөнцэцэгийг дуучин ТБаясгалантай тун ч төстэй гэдэг агаад түүний “сайжруулсан хувилбар ч гэж өхөөрддөг. Мөн нутгийн ах С.Ганзориг гавьяаттай “Санахын жаргал” дууг дуулсан бөгөөд бүр хамтарсан кино концерт хүртэл хийсэн юм.

“25 суваг” телевизийн “Дуэт vs Дуэль” нэвтрүүлгийн долоо дахь жилийн дугаарт “Эмоци” продакшны жүжигчин Г.Эзэнмөнхтэй хамт “Эзэмдэгч” нэртэй багаар оролцож тэргүүн байрын эзэд болсон билээ.

Харин Найдалаа багш нь түүнийг дуурийн дуулаачаар явуулах хүсэлтэй байж. Гэтэл шавь нь нэг мэдэхэд л нийтийн дуу руу ороод, багшийнхаа урмыг хугалсан гэдэг.
Тэрээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат. Гурван охинтой айлын ууган охин болж мэндэлсэн тэрээр багаасаа л мал хариулж, морь уралдуулж өссөн. Одоо ч морь харахаараа их догдолдог гэнэ.

Дуучин бүсгүй “Аав маань намайг хүү шиг бодож өсгөсөн ч юм уу гэж одоо боддог юм. Бага байхад аавыгаа гарсан ч орсон ч дагаж явдаг байлаа. Аав ирэх бараанаар гараад зогсчихно. Намайг дээлэн дээрээс минь өргөөд л мотоциклийн өмнүүр суулгачихдаг. Заримдаа өвөртөө хийчихнэ. Салхи зөрөөд давхих үедээ толгойд уут углаад л дагуулаад явдаг байв” хэмээн хүүхэд насныхаа тухай дурсан ярьсан байдаг.

factmedee.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here