20-р зууны коммунист дарангуйлагчдын сүүлийг мушгиж дэглэмээсээ түлхэгдэн унасан дарангуйлагч бол яах аргагүй Румыны Коммунист намын дарга Николае Чаушеску юм. Румыны төрийг 1965-1989 оныг хүртэл 34 жил удирдах үед нь улс орон бүхэлдээ хүнс, шатахуун, эрчим хүч, эм тариа гэх мэт өргөн хэрэглээний барааны хомсдолд орж, ард иргэд төр засаг, удирдагчийнхаа эсрэг босохоос өөр аргагүйд хүрсэн гэдэг. Чаушескугийн дэглэм нь бүхэлдээ ганц хүнийг тахин шүтэх үзэл дээр тулгуурласан коммунизм, непотизмыг өөгшүүлэн ард иргэдээ хавчин гадуурхаж, төрийн эргэлтэд буруутгаж эрүүдэн шүүж амь насыг нь хороодог тогтолцоотой байсан гэж бичиж үлдээжээ.

Ингээд 1989 онд төв талбайд цугласан иргэд рүү гал нээхийг шаардснаар Чаушескугийн гурван арваныг дамнан үргэлжилсэн дэглэм мөхөх шатандаа оржээ. Улмаар эхнэртэйгээ хамт нисдэг тэргээр зугтсан боловч армиас тэднийг газардахыг тушааж, нисдэг тэрэг газардснаар хосуудыг арми баривчилжээ. Газар дээр нь цэргийн хээрийн шүүхээр оруулж цаазын ял шийтгэж, гүйцэтгэж буй нь энэ зураг дээр үлджээ. Хожмоо нилээд маргаан дагуулж, шүүмжлэл хүлээсэн хээрийн шүүх хурал тун богино хугацаанд үргэлжилж өөрсдөө тансаглаж, ард олноо үгүйрүүлсэн эхнэр нөхөр хоёрыг буудан хороох шийдвэр гаргасан байна. Үүрэг авсан цэргүүд ялыг гүйцэтгэхээр тус тусад нь авч гарах гэсэн боловч хосууд хамтдаа байхыг гуйжээ. Эцсийн хүслийг нь зөвшөөрч цаазын ялыг нь гүйцэтгэсэн цэргүүдийн нэг нь хосууд тэр дундаа эхнэр Елена Чаушеску руу бүр ойртохын аргагүй “эвгүй үнэр” үнэртэж байсан гэж дурссан байдаг.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here