Америк улсад амьдардаг Жавзаа хэмээх Монгол охин Jade luv нэрээрээ дэлхийд алдаршсан порно од болжээ. Тэрээр өдгөө 23 настай бөгөөд порно кинонд тоглож буйгаа бусдаас нуухыг хүсдэггүй аж. Түүний инстаграм хаяг хэдийн 18,000 дагагчтай болсон бөгөөд тэрээр Youtube, Facebook, Twitter зэрэг сошиал орчинг идэвхитэй ашигладаг нэгэн гэнэ.

youtube Бичлэгийг энд дарж үзнэ үү

mgltimes.mn

Долоон залууд хүчиндүүлсэн бүсгүй найз залуутайгаа хамт байжээ.

Сэлэнгэ аймаг олон улсын төмөр зам дагуу, ОХУ-тай хил залгаа болохоор гэмт хэрэг, зөрчлөөрөө улсад нэлээд дээгүүр ордог ажээ. Өнгөрсөн онд л гэхэд 704 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 13,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Эл аймгийн гэмт хэргийн гаралтыг төрөл, зүйлээр нь ангилахад хүнийг санаатай алах гэмт хэрэг 16 бүртгэгдэж өмнөх оноос хоёр дахин, хулгайн хэрэг 145 бүртгэгдэж 17,9 хувиар, мал хулгайлах 56 хэрэг бүртгэгдэж 10 хувиар, ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг 52 бүртгэгдэж 26,8 хувиар өсчээ. Зам тээврийн осол 67 бүртгэгдэж 14,1хувь , хүчиндэх гэмт хэрэг 18 бүртгэгдэж 28 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Хууль бусаар эд зүйл хил нэвтрүүлэх гэмт хэрэг өнгөрсөн онуудаас өссөн хандлагатай байна. Согтуугаар үйлдсэн хэрэг 249 бүртгэгдэж 13,3 хувиар, хүүхэд оролцсон гэмт хэрэг 41 бүртгэгдэж өмнөх оноос хоёр дахин, эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 84 бүртгэгдэж 40 хувиар өсчээ.

Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэхэд өдөр тутмын үйл ажиллагаагаа чиглүүлж, тодорхой хугацаанд гэмт хэргийг бууруулах хэсэгчилсэн арга хэмжээ тогтмол авдаг аж. Хэдийгээр хэргийг илрүүлж тэмцдэг боловч заримдаа хохирлын хэмжээ хүрэхгүй гэх шалтгаанаар хуулийн хүрээнд хэрэгсэхгүй болгох, зөрчил хэмээн үзэж шийдвэрлэгддэг нь гэмт хэрэгтнийг даврааж байна. Мөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрээгүйн улмаас татгалзаад хаачихдагаас гэмт хэрэгтэнд ашигтай тус ч ял завших зүйл их гардаг хэмээн Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах байцаагч, ахмад Д. Отгонбаатар ярьж байлаа. Сэлэнгийн цагдаагийн байгууллага өнгөрсөн онд л гэхэд нийт 26308 захиргааны зөрчил илрүүлж, үүнээс 24761 иргэн, нэг албан тушаалтан, 16 байгууллагыг 141 сая төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 862 хүний эрхийг хас ч, удаа дараа архидан согтуурч зөрчил гаргасан 668 хүнийг шүүгч болон засаг даргын захирамжийн дагуу баривчлуулж шийтгэсэн байна. Эндээс харахад цагдаагийн байгууллага олон талт арга хэмжээ авдаг юм байна. “Орхон” зочид буудалд гурван хоногийн өмнө хүчингийн хэрэг гарч байжээ

Тус аймгийн цагдаагийн хэлтэстэй ийнхүү холбогдох болсон нэг шалтгаан нь энэ сарын 05-08 хооронд 22 настай Г.Ө хэмээх бүсгүйг долоон залуу согтуугаар дарамталж, зүй бусаар харьцан “Орхон”, “Солонго”, “Цэцэг” гэсэн гурван зочид буудлыг дамжуулан хоноглож хүчирхийлсэн гэсэн мэдээлэл цацагдсантай холбоотой юм. Мэдээллийн мөрөөр манай сурвалжлах хэсэг Сэлэнгэ аймагт 22.30 цагт ирлээ. Хэрэг гарсан “Орхон” зочид буудлын үйлчлэгч, галч нар биднийг угтан авсан юм. Ойрд цагдаагийн эргүүл их байгаа учир буудалд байрлах хүмүүсийн иргэний үнэмлэх, бусад бичиг баримтыг хураан авч байгаа гэсэн. “Орхон” зочид буудлын энгийн өрөө 25 мянга, хагас люкс өрөө нь 30 мянга, бүтэн люкс нь 35 мянгын үнэтэй аж. Ёс бус хэрэг үйлдсэн залуус тус буудлын 211 тоот энгийн өрөөнд байрлаж байжээ. Буудалд анх Г.Ө бүсгүй найз залуутайгаа ирж байрласан гэнэ. Тэд гурван цаг орчим хоёулхнаа байсны дараа найз залуугийнх нь найзууд хэмээн дөрвөн залуу иржээ. Хэсэг хугацааны дараа дахин хоёр залуу иржээ. Тэд буудалд архи ууж, хэл яриа нь чангарч байсан хэдий ч Г.Ө хэмээх бүсгүйг зодсон, дарамт шахалт үзүүлсэн зүйл анзаарагдаагүй аж. Тэгээд ч зэргэлдээх өрөөнүүд нь хүнтэй байсан болохоор тэдний байрлаж байсан өрөөнд ямар нэгэн зөрчил илэрсэн бол тэр дороо л буудлын ресепшинд мэдэгдэх байжээ. Зочид буудлын дотоод дүрмээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэвэл буудлаас гаргах үүрэгтэй байдаг. Энэ үүргийнхээ дагуу 00.00 цагийн үед “хөөж” гаргасан хэмээн тухайн өдрийн ресепшин Бурмаа ярьсан юм. Ингээд түүнээс зарим зүйлийг тодруулалаа. -Г.Ө хэмээх бүсгүй найз залуутайгаа танай буудалд хэдэн цагийн үед орж ирсэн бэ? -Тэд 18.00 цагийн үед орж ирсэн. -Тэдний дунд ямар нэгэн муудалцсан ч юм уу, таарамж муутай зүйл анзаарагдаагүй юу? – Хоорондоо их л эвтэй байсан. Гэхдээ найз залуу нь мөн үү биш үү гэдгийг бид мэдэхгүй. Ямар ч байсан нэг залуутай ирж өрөө авсан. -Тэднийг байрлаж байх үед өрөөнд нь та орсон уу? -Орсон. Би цагаан хэрэглэл оруулж өгсөн. Тэгэхэд найз залуугийнхаа өвөр дээр суучихсан тамхи татаж байсан. Харин дараа нь найзууд нь ирээд нэмж нэг өрөө авсан. -Тэднийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн шөнө буудлаа суллаж өгөхийг хүссэн гэж сонссон? -Тиймээ. Зочид буудлын дотоод дүрэм байгаа шүү дээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд үйлчлэхгүй гэж. Энэ л дүрмийнхээ дагуу ажилласан. Тэднийг гаргахад хохирогч гээд байгаа бүсгүй жаахан халамцуухан хэрнээ зүгээр л нөхдийгөө дагаад гарсан. -Тухайн залуус бүсгүйг дарамталж хууль бусаар зодсон, хүчирхийлсэн гэсэн мэдээллийг та анх хэзээ сонссон бэ? -Ээлжнээс буусныхаа дараа мэдсэн. Тэгээд цагдаагаас ярихаар нь очиж мэдүүлэг өгөөд л ирлээ. Манай буудалд нэгнийгээ зодох, хүчиндэх тийм зүйл болоогүй. Энд байх хугацаандаа ямар шуу байсан тэр бүхнийг л би хэлсэн. Хэрвээ тэр охин хүчинд автсан бол хашгирах ч юм уу ямар нэгэн эсэргүүцэл үзүүлнэ биз дээ. -Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө танай буудалд хүчингийн хэрэг гарсан гэж сонссон? -Гурван хоногийн өмнө тийм хэрэг болсон.

huvisal.info

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here