Мэргэжил нэгт дуучин залууг хань ижлээрээ сонгосон Э.Чулуунчимэг сар шинийн баяраар охинтойгоо хоёулаа авахуулсан зургаараа цахим хуудсаа гоёж, хамтын амьдралдаа цэг тавьсан гэдгээ батлах шиг болсон. Олон нийтийн сүлжээгээр нөхөр Болддоо зориулан бүсгүй хүний тэсвэр тэвчээр алдардаг юм шүү гэдгийг хатуухан хэлээд авсан түүний уран бүтээл харин олз омогтой явна.

Түүний нөхөр дуучин, Б продакшны захирал Болд эхнэрийнхээ шүлгэнд хариу хэлсэн ч дуучин Х.Мөнгөнцэцэгтэй ижил ороолттой гэдгээ тайлбарлаж чадаагүй байдаг. Э.Чулуунчимэг “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож олны хайрыг булаасан

өхөөрдөм чоно хэмээн алдаршсан Энжи охиноор өөрийн “Зүгээр л инээмсэглэ” дуугаа дуулуулжээ. Тэрбээр бяцхан үзэгч сонсогчид маань энэ дуунд минь дуртай байгаа болохоор бяцхан чоно Энжигээрээ дуулууллаа хэмээн бичжээ.

sharsonin.com

 

ГЭРИЙН ДААЛГАВАР ХИЙГЭЭГҮЙ ГЭЖ ӨРГӨМӨЛ ХҮҮГЭЭ ЗОДСОН ЭЭЖ ХОРИХ ЯЛ АВЛАА

Хятадын Жагсу мужийн Нанжинд өргөмөл хүүгээ зодсон эх шүүхэд татагдаж, хорих ял авчээ. Ли хэмээх 50 орчим насны эмэгтэй өргөж авсан есөн настай хүүгээ гэрийн даалгавар хийгээгүй, мөн худал ярьсан гэх шалтгаанаар гар болон өвдөг, нурууг нь олсоор шавхуурдаж, “улаан эрээн” хүн харахын эцэсгүй болтол нь зоджээ. Тэрбээр шүүхийн өмнө хэлэхдээ” Би муу ээж бишээ.

Хүүгээ худал хэлдэг болчих вий гэсэндээ гар хүрсэн” гэж өөрийгөө өмгөөлсөн байна. Мөн Ли өмнө нь өөрийн үеэлийг зодсон хэрэг гарсан байна. Хэдий хүүдээ юм сургах үүднээс гар хүрсэн боловч бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэх хэргээр түүнд шүүхээс зургаан сарын хорих ял оноосон байна.

Харин олны зүгээс Ли хэмээх эмэгтэйг зургаан сар биш, зургаан жилээр хорих хэрэгтэй гэж шүүмжилж байгаа ажээ. Урд хөршид энэ мэт, бага насны хүүхдэд хүч хэрэглэх явдал томчуудын дунд харьцангуй элбэг тохиолдол болсон нь харамсалтай гэсэн судалгаа байдаг ажээ.

sharsonin.com/

“Lovers” киноны эротик дүрийг бүтээсэн эршүүд жүжигчин Гэрэлээ /Фото/

/todaybestnews.com

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here