Калифорнийн 24 настай модель Лорен Вассер 2012 оны намар хордлогын шокноос болж баруун хөлөө тайруулжээ. Бүсгүйн биед бактер маш ихээр үржиж, хүндрэлд ороход нөлөөлсөн зүйл нь “Kotex Natural Balance” тампон аж. Лорен сарын тэмдэгээ ирсэн үед энэхүү тампоныг хэрэглэдэг байжээ. Гэвч бие нь өвдөж эхэлсэн байна. Энэ нь уг тампонтой холбоотой гэж эхэндээ мэдээгүй аж. Бүсгүйн бие муудаж эмнэлэгт хүргэгдэхэд дотоод эрхтэнүүд нь өвчлөн хордлогын шоконд орсон байжээ. Эмч нар тампоноос болсон байж болзошгүй гэж үзэн шинжилгээ авснаар бүх зүйл тодорхой болсон байна.

Тампон хийдэг материалд бактер үржих нь их байдаг аж.Модель бүсгүй сэхээнд орж, түүний биеэс хорыг нь гадагшлуулах эмчилгээ хийсэн байна. Лорен энэ үеэр хамгийн аймшигт өвдөлтийг мэдэрч байснаа ярьжээ. Бүсгүйн баруун хөлийг нь тайрахад хүрч, зүүнийг нь аварч чадсан ч бактер үржиж болзошгүй байгаа гэнэ. Одоо Лорен болон түүний ээж “Kotex Natural Balance”-ийг хийдэг “Kimberly-ClarkCorporation” компанитай шүүхдэж байгаа аж. Үүнээс гадна моделийн хуульчид дээрх тампоныг зардаг “Ralph’s ба Kroger” дэлгүүрийг шалгаж байгаа гэнэ.

Модель Лорен Вассер өөрт нь тохиолдсон зүйлээс хүмүүс сургамж авч, тампон үйлдвэрлэгчид синтетик материал ашиглахаа болино гэдэгт найдаж байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here