Эх дэлхийн хамгийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож Монголчуудынхаа бахархлыг төрүүлээд байсан мисс А.Баярцэцэг Холливүүдийн хэд хэдэн томоохон уран бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан гэдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Эртний түүхийг өгүүлэх “Марко Поло” кинонд дүр бүтээсэн тэрээр “Мулан” киноны пробнд орох санал авч хамгийн сүүлд алдарт жүжигчин Стивен Сигалийн бүтээж буй “Attrition” кинонд мөн дүрээ мөнхлөөд амжсан нь түүний жүжигчний уран чадвар хэр сайн бэ гэдгийг нотлон харуулсан.

Гоо үзэсгэлэнгийн ноён оргилд гарч гоо сайхны олимпд оролцож явсан тэрээр дэлхийн шоу бизнесийн оргил болох Холливүүдэд албан ёсоор данстай болжээ. Эрдэм мэдлэг, оюун ухаан , авьяас чадвараараа олон залуусыг байлдан дагуулсан чадварлаг бүсгүй А.Баярцэцэг өнөөдөрхөн 4н жил уйгагүй хөдөлмөрлөж, хүсэн хүлээн мөрөөдөж явсан агентлагтаа орж өөрийн гэсэн менежертэй болсон гайхалтай мэдээг өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Манай залуусын ур чадвар өндөрөөр үнэлэгдэж Холливүүдэд хөл тавих болсон бөгөөд хамгийн сүүлийн жишээ нь мисс Баярцэцэг, Мэйк Ап артист Оюунжаргал, бүжигчин Төөгөө нар юм. Энэ цаг үед Холливүүдэд тэд мөр зэрэгцэн авьяас чадвараа гайхуулан эх орныхоо нэрийг гаргаж явна.

эх сурвалж: Zone.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here