Бид Ч.Номинг Монголын тэргүүлэх “Гацуурт” компанийн өв залгамжлагч гэдгээр нь андахгүй сайн мэднэ. Угтаа бол тэр өөрийн хүч хөдөлмөрөөр өдий зэрэгт хүрч, олонд танигдсан. Номин нь ямар ч төлбөргүй, хаалтын гэрээгүй гэх “Монгол HD” телевизийг салбартаа тунхаглаж, олноос өндөр үнэлгээ авсан. Гадаадын өндөр эрэлттэй шоунуудыг Монголдоо чанарын өндөр түвшинд зохион байгуулаад чамгүй хугацааг үдэж буй.

Мөн түүний гэр бүлийн амьдралыг сонирхох хүмүүс чамгүй бий. Тэрээр 3 сайхан хүүхдийн ээж бөгөөд нөхөр, сэтгүүлч Г.Бат-Эрдэнэтэй ханилан суугаад 3 хүүхдийн ээж болжээ.

Харин түүний нөхөр эхнэртэйгээ танилцсан тухайгаа “Би багадаа цэцэрлэгийнхээ нэг охины орыг байнга хурааж өгдөг байлaа. Хожим нь миний 3 хүүгийн ээж, хань минь болно гэж харин ёстой төсөөлөөгүй шүү” хэмээн өөрийн олон нийтийн сүлжээ хуудаснаа сонирхуулан нийтэлжээ.

todaybest10.com

Ногоон өнгийн лаа заяаны ханиа зөв сонгоход тусална

Орчин үед хүмүүс гэртээ олон янзын лаа асаах дуртай болсон. Тэгвэл тэдгээр лаануудын өнгө яг юуг илэрхийлдэг болохыг “Герман лаа” хуудсан ингэж бичжээ. Хамгийн гол нь тухайн лааг сонгохдоо гоё сайхан үнэртэйг нь чухалчлахаас гадна өнгийг нь шинжээрэй.
1.Улаан өнгийн лаа: Улаан өнгө өөрөөсөө ир эрчим ялгаруулдаг бөгөөд долоон хүрдэнд төгс нөлөөлж, сөрөг энергийг устгадаг аж.

2.Улбар шар өнгийн лаа: Амьдралын ноён нурууг тэгшилж, хөлний тушааг арилгаж, өөртөө итгэх итгэлийг нэмж, үүдэн хүрдний энергийг тэтгэдэг.

3.Шар өнгийн лаа: Мөнгөн сүлжээ буюу мөнгө эд баялагийн хүрдийг энергээр тэтгэж, мөнгөний урсгалыг сайжруулж, гарлагын үүдийг хааж, мөнгө эд баялагыг тогтооно.

4.Ногоон өнгийн лаа: Зүрхэн хүрдний энергийг тэтгэж, гэр бүлийн халуун дулаан амьсгалыг нэмэхээс гадна бүтэлгүй хайраас болсон сэтгэлийн шарх, хайранд азгүй байх зэргийг нөхөж, заяаны ханийг зөв сонгоход тусална.

5.Цэнхэр өнгийн лаа: Ажлын бүтээмж сайжруулж, карьерт нөлөөлж, тушаал дэвших, нийгэмд эзлэх байр суурийг сайжруулахад туслана.

6.Хар хөх өнгийн лаа: Зөн билэг, зорилго тэмүүлэл, ой санамж, тархиний ажилгааг сайжруулж, сүнсэн биеийн энергийг тэтгэнэ. Мөн хар дарах зүүд төөрөхөд асаадаг.

7.Хар өнгийн лаа: Хар хэл ам, хараал жатгыг дарж, лусын хорлол, өөрийн болон удам дамжсан үйлийн үрийг арилгаж сөрөг энергийг устгана. хамгийн хүчтэй лаа.

8.Ягаан өнгийн лаа: Хүүхдийг хар цагаан хэл амнаас хамгаалж, ширэг домын үүрэг гүйцэтгэнэ.
Эх сурвалж: http://khulangoo.mn/?p=2715

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here