Олны сэтгэл санааг хирдхийлгэсэн бага насны охидтой холбоотой хүчингийн хэргүүд ар араасаа гарах болсон нь туйлын зэвүүцэм бөгөөд түгшүүртэй.

Охидоо хүчирхийлэгчдийн бузар савраас хэрхэн хамгаалах талаар хэлэлцэж байх үед дахин ийм хэргүүд үйлдэгдсээр байгаа нь харуусалтай.

74 настай олны танил нэгэн долоохон настай охиныг хүчирхийлэхийг завдсан хэргээр баривчлагдсан нь МУСГЗ, улс төрийн тоймч, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг буюу олноо DZ Man гэх мэдээлэл тархаад байна.

Түүнийг Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрээр цагдан хорьсон бөгөөд гэрчийн мэдүүлэг, эд мөрийн баримтаар хүчирхийлэхийг завдсан үйлдэл нь нотлогдсон гэнэ.

Харин өмгөөлөгч нь Б.Дашзэвэгийг батлан даалтад гаргаж авах хүсэлтээ Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргажээ.

Монголчууд эрт дээр үеэс залуу охид хүүхнүүдийг татаж чангаасан хөгшчүүдийг шар сэмжилсэн хэмээн жигшин зэвүүцдэг билээ. Гэтэл насаараа сэтгүүлчээр ажиллаж юм үзэж нүд тайлвал ч тайлсан, үр ач нараа тойруулаад жаргаад суух насны хүн олны танил гэдгээ ойшоодоггүй юмаа гэхэд ядаж өвөө хүний ухамсраа уландаа гишгэж болохгүйсэн.

Саяхан л сэтгүүлзүйгээс зодог тайлах ёслолоо нижгэр хийж телевизийн тайзнаа сөгдөж, микрофоноо үнсч хүндэтгэл үзүүлсэн энэ эрхэм жигшүүрт хэрэг үйлдэхийг завдсан нь тогтоогдвол ёстой нөгөө хүүхэд нохойн доог гэгч нь болох байлгүй.

http://todmedee.info

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here