Монгол түмний хайр, төрийн их хүндлэлийг хүртсэн залуу уран бүтээлч МУГЖ дуучин Г.Ариунбаатар хувийн амьдралын хувьд азгүй ч гэмээр намтартай нэгэн. Тэрбээр өдгөө 29 настай ба аль хэдийнээ гурав дахь амьдралаа зохиогоод байгаа юм.

Түүний анхны сонголт эгчмэд бүсгүй байсан бол гурав дахь сонголт нь гурван охины ээж жүжигчин Б.Баярмаа болж таарлаа. “Ийм нэгэн дурлал”, “Мойлхон”, “Хуримын сюрприз”,  “Миний хайр” гэх мэт олон дэлгэцийн бүтээлд тун ч чадварлагаар дүр бүтээсэн эгэл даруухан жүжигчнийг Монголчууд андахгүй таних болсон.

Тэрбээр Ариунболд гэх үе тэнгийн залуутай гэр бүл болж гурван охины ээж болсон нь саяхан ч өдгөө  тэдний хамтын амьдрал эргэлт, буцалтгүйгээр дуусгавар болсон аж. Харин Б.Баярмаа авьяаслаг дуучин Г.Ариунбаатарын хүүхдийг нь тээж яваа тухай  мэдээлэл нэг хэсэгтээ хэвлэлийнхнийг шууруулж байсан нь ортой бололтой.

Учир нь энэ удаа Г.Ариунбаатар өөрийн хоёр хүүхдээс гадна Б.Баярмаагийн гурван охины аав болохоор зориг шулуудаж тун удахгүй хуримын товоо зарлахаар зэхэж байгаа гэх мэдээллийг түүний ойрын хүрээллийн хүмүүс өгч байна.

BREAKINGNEWS.MN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here