“Хятадад үйлдвэрлэв” буюу “Made in china” хаяггүй бараа бүтээгдэхүүн энэ дэлхийд үгүй болсон гэлтэй. Манай улсад хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь урд хөршийнх. Тэндхийн “уран гартнууд” ямар ч юмыг богино хугацаанд хуулбарлаж чадах авьяастай. “Копи” барааны үнэ ч хямд. Гэхдээ эдийн засгийн хэмнэлт хийж, ашиг олох гээд хэрэглэгчид хохирол хүлээх нь олонтаа. Хүнсний бүтээгдэхүүний хувьд эрүүл мэндээрээ энэ хэмнэлтээ төлнө гэсэн үг.

Загас


Хятад улс дэлхийн зах зээлд олон тонн загас нийлүүлдэг. Ихэнх нь сагамхай болон тилапиа буюу зебра загас. Энэ загаснуудыг үржүүлэх сангийн ус нь хэт бохир тул загас хог хаягдал идэхээс өөр аргагүй. Өсгөж үржүүлэхийн тулд гормон ашигладаг.

Алимны шүүс

Хортон шавьжтай тэмцэхийн тулд хятад тариаланчид хор хайрлахгүй цацдаг. Орон нутгийн захиргаанаас хориглосон хор ч ашиглах нь бий. Шүүсний хаяг дээр витамин, чихэрийн хэмжээг бичдэг ч үнэндээ энэ ундаа бол тэр чигээрээ хор гэсэн үг.

Мөөг

Хамгийн их хоолны хордлого үүсгэдэг хүнсний жагсаалтад мөөг тэргүүн байр эзлэдэг. Хятад мөөг гэхээр энэ аюул хэд дахин нэмэгдэнэ. Тэнд мөөгийг яаж ургуулдаг нь зэр зэвсэг хийж буй мэт л нууц. Загас үржүүлж, алим тарьж байгаагаас харахад “made in сhina” мөөг сайн юм авчрахгүй нь тодорхой.

Сармис

“Хятад сармис” гэсэн үг л эртний домгийн Дракулаг ч эмнэлэгт хүргэх чадалтай. Тэгвэл эгэл жирийн хүмүүн бид энэ хоронд тэсэхгүй нь тодорхой. Сүүлийн үеийн судалгаанаас харахад хятад сармис тэр чигээрээ химийн хор гэдэг нь нотлогдсон.

Тахиа

“Хятадад шувууны ханиад дахин гарах нь”, “таван хөлтэй тахиа гүйж явлаа” гэх мэт мэдээ хаа сайгүй гарах болсон. Тахиаг химийн аргаар таргалуулахаас гадна хиймлээр гаргадаг болсон юм биш биз гэсэн сэжиг төрнө.

Хуванцар будаа

Уулын энгэрт харагдах дөрвөлжлөн зассан будааны талбай эгээ л урлагийн бүтээл мэт. Гэхдээ энэ талбай нь гадаадын жуулчдад зориулсан чимэглэл бололтой. Учир нь Хятадын гадаадад гаргадаг будааны ихэнх хувь нь будаа биш төмсний крахмал байдаг. Үүн дээр хэлбэр оруулах хиймэл бодис нэмдэг гэнэ. Тэд хуванцар будаа зохион бүтээсэн нь гайхалтай. Төмсийг хуванцартай хольж гаргасан хуванцар будаанд будааны үнэр оруулагч нэмсэн байдаг тул жинхэнээс нь ялгахад амаргүй. Тийм будаанаас хэдэн аягыг идэх нь гялгар уут идсэнтэй адил биенд хортой.

Хар перц

Хоолны амтлагчдаа ч тэд нэмж “амталдаг”. Хар перценд шохой, шороо гээд ёстой л бараг гарт таарсан бүрээ л хийнэ.

Техникийн давс

Соёлт ертөнцөд энэ давсыг өвөл нь зам дээр цацах зэрэг аж үйлдвэрийн ажилд ашигладаг. Харин Хятадад хүнсний давс болгоод экспортод гаргадаг гэж байгаа. Ийм давс байнга хэрэглээд байвал эцсийн эцэст зүрхний шигдээс, хорт хавдарт хүрнэ.

Хиймэл өндөг

Интернэтээр цацагдсан хиймэл өндөг хийж байгаа бичлэгийг үзсэн хүмүүсийн нүд орой дээрээ гарсан юм. Хиймэл өндөг нь жинхэнэ өндөгнөөс гадаад байдал, амтаараа огт ялгагдахгүй байж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here