Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хошгарлых, Дүнгэрлэг, Толбо сумын Силаш, Наран, Хашаат, Алтанцөгц сумын Боосын уул, Улаанхус сумын Хар уулын орчмоор цас ороогүйн улмаас усны хомсдол үүсч харын зуд тохиолдож эхэлж байгаа ажээ. Эдгээр нутагт 270 орчим айлын 90 мянга гаруй толгой мал өвөлжиж байна.  Холбогдох албаныхны мэдээлж буйгаар өвлийн улиралд дээрх газруудад худаг гаргах боломжгүй аж. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим газраар, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн ихэнх хэсгээр цас орох тул малын усны хомсдол арилна гэсэн хүлээлттэй байна. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар тус аймгийн Алтай, Буянт, Сагсай, Улаахус, Цэнгэл, Толбо, Дэлүүн, Булган сумдын уулархаг газраар 0,5-9 см-ийн зузаан цастай байна. Агаарын температурын хувьд шөнөдөө  -16-28 хэм, өдөртөө -10 -6 хэмийн хүйтэн байгаа аж.

Г.ИТГЭЛ

medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here