6. Охин Саруул ухаан, өөдрөг үзэл бодолтой хүмүүс. Тэд аливаад анхаарал болгоомжтой ханддаг. Хажуудаа тэнэг, хэнэггүй хүн байхыг тэвчихгүй, тиймээс ухаалаг, тэвчээртэй хүнийг л хүсэмжилнэ. Тэдэнд Мэлхий, Матар, Хилэнц болон Үхрийн орд тохирно.

7. Жинлүүр Сайхан сэтгэлтэй, эелдэг, эмзэг бас гоо сайхныг үнэлдэг хүмүүс. Тэд сайхан, ухаалаг, ер бусын хүнтэй учрахыг хүсдэг – ийм л хүн түүнийг аз жаргалтай болгож чадна. Тохирох орд: Ихэр, Хумх, Нум, Арслан.

8. Хилэнц Зоригтой, сэтгэлийн хаттай хүмүүс байдаг. Ямар нэгэн зүйлд анхаарал хүчээ чиглүүлсэн бол замаас нь гаргаж чадахгүй. Тэдний эр зоригийг хурцлах хүнтэй ханилбал зохино. Хайрын харилцааг гүн гүнзгий, удаан жилээр тэд төсөөлдөг. Тийм учраас дотоод сэтгэл нь хөгжсөн сайхан сэтгэлтэй хүнийг харж явдаг. Тохирох орд: Загас, Охин, Матар болон Мэлхий.

9. Нум Тод томруун, амьдралыг бүхий л утгаар нь мэдрэх хүсэлтэй хүн. Эрх чөлөө, бие даасан хараат бус байдлыг хүснэ. Нөгөө талаасаа ч мөн ийм шаардлага тавьдаг. Арслан, Хумх, Хонь, Жинлүүрийнхэнтэй тохирно.

10. Матар Амбицтай, хуучинсаг үзэлтэй хүмүүс. Биеэ барих чадвартай, хариуцлагатай, ажлыг жинхэнэ утгаар нь гүйцэтгэнэ. Маш шийдэмгий гэж үздэг. Түүний хань нь ухаалаг, өөрийн гэсэн хэв маягтай хүн байвал зохино. Тохирох орд: Загас, Үхэр, Охин болон Хилэнц.

11. Хумх Багахан галзуурлыг амталсан амьдралыг өнгөрөөхийг хүсэж байна уу? Тэгвэл та Хумхтай гайхалтай зохицно. Найрсаг, хөгжилтэй, сонирхолтой хүмүүс. Тэдэнд ухаалаг, тоглоом шоглоом ойлгодог хүн л тохирно. Тохирох орд: Жинлүүр, Хонь, Ихэр болон Нум.

12. Загас Тэдний хувьд харилцаа хамгаас дээгүүрт тавигддаг. Маш эмзэг, сэтгэл хөдлөлтэй. Өөрсдийгөө хурцлах ханийг эрэлхийлнэ. Хайр, халамж, урлагийг үнэлж чаддаг хүмүүс. Тэдний хайрыг гүн ухааны агуулгатай хайрын  яриагаар татах боломжтой. Тохирох орд: Мэлхий, Хилэнц, Матар, Үхэр. Бид хайртай хүнээ ордоор нь сонгодоггүй, мэдээж энэ нь хайр дурлалын харилцаанд хамгаас түрүүнд анхаарах ёстой шалгуур ч биш. Гэхдээ заримдаа зурхайг анхаарахад буруудах зүйлгүй мэт, ялангуяа насныхаа ханийг сонгохдоо. Одод энэ тал дээр алдаггүй гэх … Хайртай хүн тань танд яг тохирсон уу? Бидэнтэй сэтгэгдэл хэсгээр санал бодлоо хуваалцаарай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here