Хүн болгон хайртай хүнээ олж төгс харилцаа тогтоохыг хүснэ. Энэ харилцааг бий болгоход найз нөхөд, хамаатан садан, танилцах товчоонуудын тусламжийг авах нь бий. Энэ бол тухайн хүний сонголт. Оддын тусламжийг яагаад авч болохгүй гэж? Тэд ч гэсэн өөрсдийн өгөх зөвлөмжтэй. Чухам ямар ордууд хоорондоо төрсөн мэт зүрх сэтгэлээрээ нийлэх вэ? Зурхайд итгэдэггүй байж болно, гэхдээ үнэхээр тохирч байгаа нь алмайруулаад байна. Төгс хосууд

1. Хонь Энэ ордны хүмүүс хүчтэй, эр зоригтой, ширүүн. Тэд өөрсдийн зорилгодоо хүрэхийг зорьдог бөгөөд юу ч хийхэд бэлэн. Амьдралаа шийдэмгий, эрсдэл хүлээхээс айдаггүй хүнтэй өнгөрөөхийг хүснэ. Амьдралын төгс хань Арслан, Нум, Ихэр болон Хумхын ордууд болно.

2. Үхэр Энэ ордны хүмүүс итгэлтэй, мэдрэмжтэй. Хариуцлагыг өөртөө хүлээх хүн тэдэнд тохирно. Ийм хүмүүст Үхэр үхэн үхтлээ үнэнч явах ажээ. Тэдний хайр дурлалын харилцаа романтик байвал зохилтой – лааны гэрэлд оройн хоол идэх, сарны гэрэлд зугаалах … Хилэнц, Матар, Охин, Загасны ордныхонтой сайхан хос гарна.

3. Ихэр Уужуу сэтгэлтэй хүмүүс. Тэд өөрсдийн өөдрөг сэтгэл санаагаараа бусдыг сэргээж чадна. Ихрүүдэд яг өөр шиг нь хүн илүү тохирно. Нум, Арслан, Жинлүүр, Хонь болон Хумхын ордныхон Ихрүүдэд сайхан хос болно.

4. Мэлхий Мэлхийн ордны хүмүүс хаагдмал гэж хэлж болно. Тэд цаг хугацааны шалгуураар л хүмүүст итгэдэг. Хэрвээ энэ ордны хүн танд итгэсэн бол харамсах зүйл гарахгүй: амьдралын үнэнч хань байх болно. Ухаантай, сониуч бас эргэн тойрондоо хайр халамж өгдөг хүнийг илүүд хүсдэг. Төгс хань: Хилэнц, Үхэр, Загас, Охин.

5. Арслан Маш халуун, өөдрөг сэтгэлтэй хүмүүс. Арслангийн ордны хажууд тайван, ухаантай бас адал явдалд бэлэн хүн байвал зохино. Тэдэнтэй уйдахгүй, тэд амьдралыг гэрэл гэгээтэй болгодог хүмүүс. Арсланг хайрлаж, сайшаах хүн хэрэгтэй. Ихэр, Жинлүүр, Нум болон Хонины ордтой сайхан хосууд төрнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here